Test4UB Podcast teaser
Залуус Эрүүл Мэнд ТББ-с эрхлэн гаргаж буй Test4UB подкастыг танилцуулж байна. Та бүхэн гей, бисексуал залуучууд болон транс эмэгтэйчүүдийн тухай, аюулгүй бэлгийн харьцааны тухай мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхийг хүсвэл хүлээн авч сонсоорой. Test4UB подкастыг SoundCloud, Castbox, Apple Podcast-аас хүлээн авна уу...
P3 FM 100,9 Radio hot чөлөөт ярилцлага
2019 оны 4-р сарын 4-нд МҮОНРТ-ийн P3 ФМ радионы "Зочны цаг"-аар ЛГБТ Төвийн залуучуудын хөтөлбөрийн менежер Б. Хулан нээлттэй, чөлөөт ярилцлага өглөө.
"Ялгаварлан гадуурхалтыг зогсооё" кампанит ажлын талаар
Австралийн ЗГ-ын шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа #ЯлгаварланГадуурхалтыгЗогсооё медиа кампанит ажлын хүрээнд хийгдэж буй ажлын талаар ЛГБТ Төвийн залуучуудын хөтөлбөрийн менежер Б. Хулан Эх Дэлхий 107 ФМ радиод мэдээлэл өглөө.
Эх дэлхий радио 107
Эх Дэлхий Радионы "Mr Ms Who" нэвтрүүлэгт ЛГБТ Төвийн үүсгэн байгуулагч, хүний эрхийн активист Н. Анараа өгсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
"Тэгш эрх, Бахархалын өдрүүд 2018"-ын тухай
2018 онд 6дахь жилдээ болж байгаа "Тэгш эрх, Бахархлын өдрүүд"-ийн тухай Улаанбаатар радио-FM102,5-д ЛБГТ Төвийн Залуучуудын хөтөлбөрийн менежер Б. Хулан товч ярилцлага өглөө.