Эзэний өдрийн үг
2020.12.06
Юү Хэүн пастор
Еврей 11:1-2 2020 оны сүүлийн сар эхэлсэн байна. Энэ жил онцгойлон маш олон зүйлийг бид давж гарч байна. Энэ сарыг өөрийгөө эргэн харсан сар байгаасай гэж хүсэж байна, боломжтой бол библийг эхнээс нь дуустал нэг уншаад үзээрэй. Хүн бүр өөр ч гэсэн өдөр 5 цаг унших юм бол дуусна. Гарцаагүй болох ёстой, гарцаагүй тийм байдаг зүйлийг хуул, зарчим гэдэг. Итгэлийн амьдралын 7 дүрмийн тухай өнөөдөр сурах болно. 7 л дүрэм байдаг юм бол биш ээ чухал зүйлсийг эмхтгээд хэлж байна. Итгэлийн амьдралд гарцаагүй тийнхүү болдог дүрэм буюу, зарчим байдаг. Ямар хүмүүс итгэлийн амьдралаар сайн амьдардаг бэ гэвэл итгэлийн зарчмыг мартахгүйгээр амьдардаг хүн хүчтэй амьдардаг.
1. Итгэл бол найддаг зүйлсийн бодит байдал.Бидний итгэж байгаа зүйлс яг тийнхүү биелэх болно. Матай 9:20-22 бусад хүмүүсээс илүүтэйгээр Есүс гэдэг багш эдгээж чадах нээ гэсэн итгэл байсан. Өвчин нь эдгэсэн итгэж Эзэнд хүрсэн болохоор итгэлийнх дагуу болсон. Матай 15:27-28 энэ эмэгтэйд ч гэсэн итгэл байсан. Энэ эмэгтэйн итгэл нь агуу байсан болохоор итгэсэнийнх дагуу болсон. Энэ хоёр зүйрлэл нь залбирлыг бидэнд сургаж байгаа юм. Итгэлээрээ залбирвал биелэгдэх болно гэдгийг хэлж байна. Итгэл бол гарцаагүй биелдэг. Эзэн бидний итгэлийг шалгаж үздэг ээ. Бидний итгэлийн амьдрал бидний итгэл шууд хамааралтай. Бурханы үгэнд хир их итгэж байна, Бурханы амлалтанд хир их итгэж дагаж байна гэдгээ шууд хамааралтай. Итгэлийн амьдралын зарчим байна итгэсийнх дагуу биелнэ. Бидний өмнө амьдарч байсан итгэлийн баатрууд ч итгэлийнхээ дагуу амьдарсан. Бурханд чин сэтгэлээсээ хэрэглэгд-ий гэсэн итгэл байвал гарцаагүй биелэгдэх болно. Бурханы үгэнд бүрнэ итгээрэй. Зүгээр бодолтоо ингэж итгэх биш амьдралдаа ч итгээрэй. Бид итгэлээр аврагдсан юм бол итгэлээрээ амьдрах хэрэгтэй. Зөвт хүн итгэлээрээ амьдарна.
2.Харагддаг зүйл нь түр зуурынх, харагддаггүй зүйлс нь мөнхийнхРом 8:24-25 Бид аврагдахдаа харагддаг зүйлд итгээд аврагдаагүй. Бидний найдвар харагддаг зүйлс биш. Харагдахгүй байгаа боловч диваажин байгаа гэдэгт бид итгээд амьдардаг биздээ. Харагддаг зүйлс бодит зүйл биш шүү гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Харагдахгүй байгаа зүйлс яг жинхэнэ. Мөнхийн зүйлс харагддаггүй.
Нүд бол Бурханаас өгөгдөж буй ерөөл юм. 1 хоног, 1цаг ч бид харахгүйгээр амьдрах юм бол үнэхээр давтамжаар. Нүд Бурханаас өгөгдөж буй нигүүлсэл ч гэсэн сөрөлтийн үндэс ч болдог. Яагаад гэвэл хүн харагддаг зүйлсээ дагаад амьдардаг болохоор. 2Коринт 4:16-18 Христэд итгэгч хүмүүсийн гаднах хүн нь хэцүү амьдар ч байж болно гэхдээ бидний доторх хүн (сүнс) илүү шинжлэгдэнэ. Зовлон бол нүдэнд харагддаг зүйлс, харин алдар бол харагддаггүй ээ. Зовлон бол агшин зуурынх... Харагдаж байгаа зүйлс түр зуурынх, харагддаггүй зүйлс мөнхийнх юм үүнийг үргэлж санаж яваарай.
Харагддаг зүйлсийг харж байгаад бүтэлгүйтсэн хүн ч байдаг аа. Эхлэл 12:10, 13:10-11
3. Эхлээд БурханМатай 6:33 Бүхий л зүйлийн эхэнд Бурхан. Бидний амьдралын дэс дарааллыг сайн тодорхойлох хэрэгтэй.
Бурханы ба түүний хаанчлал эхэнд байх нь итгэлийн амьдралын дүрэм, зарчим юм. Бурхан бүхий л зүйлсийн эхэнд байхыг хүсдэг ээ надад байгаа бүхий л зүйлсийг авахыг хүсдэг юм биш. Бурхан эхэнд байх нь итгэлийн амьдралын зарчим юм. Миний хувьд Бурхан нэгд орох юм бол Бурханы хувьд би нэгд болдог. Би өөрөө сахиж хамгаалснаас Бурхан сахиж хамгаалсан нь дээр. Бурханыг хайрлаж байгаа нь эцэг эхээ хайрлаж байгаа хэрэг юм. Эхэнд байх ёстой зүйлсийн дарааллыг сайтар байрлуулах хэрэгтэй. Бурхан дотор бүхий л зүйл байдаг. Сургаалт үгс 3:9-10 бүгдийн Эзэнд өргө гээд байгаа юм биш дээжийг нь л гэж айлдсан. Эхэнд Бурхан орох юм бол Бурхан бүх зүйлийг өгдөг. Бурхан эхэнд байх юм бол Бурхан удирдаад аваад явдаг.
4. Бардамнал бол сүйрэл, даруу дорд байдалСургаалт үгс 18:12 Бардам хүн Бурханы өмнө зогсох боломжгүй. Бардам болчихвий гэсэндээ үргэлж болгоомжлох хэрэгтэй. Бардамнал бол сүйрэл юм. Сургаалт үгс 29:23 Бардамнал бол Бурхантай тэмцэлдэж байгаа хэрэг, Бурханы дээр гарах гэж байгаа хэрэг.
5. Бурхан дааж чадах сорилтыг өгдөг.1Коринт 10:13, Дэд хууль 8:2,16 Бурхан сорьж байгаа нь илүү дээр зүйлийг өгөхийн тулд шалгадаг. Эзэн сорьж байгаа ч зөвхөн дааж чадах сорилтыг л өгдөг.
6. Балчир хүүхдүүдэд Бурхан өөрийгөө илчилдэг.Матай 25: Өөрийгөө цэцэн гэж боддог хүн Бурханы төлөвлөгөөг ухаарах, ойлгох боломжгүй. Харин балчир хүүхдэд ил байдаг. Үгэнд бүрэн итгэдэг хүн, өөрийн сул дорой мунхаг гэдгийг бүрэн мэддэг хүнийг балчир хүүхэд гэж илтгэж байгаа юм. Матай 18:1-4 Балчир хүүхэд болсон байсан үе ээ сана... зүгээр балчир хүүхэд шиг Бурханд итгэсэн, өчүүхэн гэмээс болоод тамруу явах юм гэж балчир хүүхэд адил итгэсэн, балчир хүүхэд мэт өөрийнхөө хийсэн зүйлдээ гэмшсэн. Итгэлийн амьдрал ч хүүхэд мэт сэтгэлтэй байвал Бурханы өмнө зөв амьдардаг.
7. Есүс Эзэн итгэгчдийг өөртөөгөө ижилхэн үздэгИохан 13:20 Бид Есүс Эзэний илгээсэн элчин сайд юм. Есүст итгэгчдийг хавчиж байгаа хүмүүс Есүс Эзэнийг хавчиж байгаа гэсэн үг юм. Энэ зүйлээс бид 2 зүйлийг харж ойлгох боломжтой. Өс хонзон авахыг Эзэн өөрөө авна. Бид ахан дүүсээ харахдаа Эзэнийг харж байгаа шиг харах хэрэгтэй, ахан дүүстээ сайныг үйлдэж байгаа нь Эзэнд сайныг үйлдэж байгаа хэрэг.